"Гурван хөгжил" цэцэрлэг "Гурван хөгжил" цэцэрлэг
  • 99199273,95257252
  • 1-р салбар Хан-Уул дүүрэг 11-р хороо Хатан Туул хотхон 2-р салбар Сонгино хайрхан дүүрэг 29-р хороо Москва хороолол
"Гурван хөгжил" цэцэрлэг "Гурван хөгжил" цэцэрлэг "Гурван хөгжил" цэцэрлэг "Гурван хөгжил" цэцэрлэг

"Гурван хөгжил" цэцэрлэг нь :  

  2005 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ба 2008 оноос Улаанбаатар хотын Москва хороололд салбар цэцэрлэгээ нээн ажиллаж байна.2009 оноос Зайсанд үндсэн цэцэрлэг нь шилжин ирсэн. СӨБ тухай хуулийг үндэслэн, хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлогоор нь 3-н бүлгүүдэд / 2 нас,3нас,4 нас/ хувиарлан МУ-ын БСШУЯамнаас Бага насны хүүхдийн стандартыг хэрэгжүүлэн СӨБ олгох / хэл яриа,математик,Дүрслэх урлаг,Харилцаа,Биеийн тамир,Дуу хөгжим / сургалтыг амжилттай хөгжүүлэн ажиллаж байна.Тус цэцэрлэг нь мэргэжлийн чадварлаг туршлагатай багшаар 100% хангадсан бөгөөд 2009-2010 оны хичээлийн жилд нийслэлийн хувийн хэвшлийн шилдэг цэцэрлэг юм.

Манай цэцэрлэгийн давуу тал:

  1. Анги дүүргэлт -цөөн хүүхэдтэй.
  2. Тохилог цэвэрхэн орчинтой.
  3. Эрүүл хоол хүнсээр хангагдсан.
  4. Уртасгасан цагаар ажилладаг.
  5. Хүүхэд бүрт сэтгэхүй хөгжүүлэх хичээл чанартай ордог.
  6. Хичээлээс гадна олон тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэн хүүхэд бүрийг оролцуулдаг.
  7. Нэмэлтээр англи хэл,шатрын дугуйлан хичээллэдэг.
  8. хүүхэд бүрт оюун ухаан,насны онцлогт тохируулан чанартай сургалт хүмүүжлийн ажлыг явуулдаг.
  9. Эцэг эхтэй байнга нээлттэй хамтран ажилладаг.

  "Гурван хөгжил" цэцэрлэг нь :

Оюун ухаан: 2-6 насны хүүхдийн танин мэдэхүй ,сэтгэхүйн хөгжлийг дэмжин стандартын дагуу хичээлүүд орохоос гадна хүүхэд бүрт IQ хөгжүүлэх тест хичээлийг чанартай зааж шатар гадаад хэлийг нэмэлтээр багш нар заадаг.Хүүхэд сонирхсон зүйлийнхээ тухай өөрөө эрж хайж, эргэцүүлэн бодож ,дүгнэлт өгч шийдвэр гаргадаг чадвартай, номонд дуртай хүн болоход нь чиглүүлж бэлдэж өгнө.

                  

Бие бялдар: Эрүүл биед саруул ухаан оршино.Хүүхдийн бие бялдарыг өв тэгш хөгжүүлэхийн тулд амин дэм, эрдэс бодисоор баялаг шим тэжээлтэй хоолоор хооллож, цэвэр агаарт гаргаж өглөө бүр дасгал болон чийрэгжүүлэх иллэг хийж өгдөг бөгөөд 7 хоног тутам эмчийн үзлэгт хамруулан витаминжуулдаг. Хүүхдийг үргэлжийн идэвхитэй хөдөлгөөнтэй байлгаж, эрүүл амьдрах дадал хэвшилд заан сургана.

Аялал зугаалга: Зуны сургалтаар бид Улаанбаатар хотынхоо түүхт дурсгалт газар болон соёл амралтын хүрээлэнг танилцуулж цэвэр агаарт зугаалдаг. Мөн үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, үйлдвэрүүдтэй танилцдаг.


                  

Нийгэмшихүй буюу ёс суртахууны хүмүүжил: Ахмадыг хүндэлж, найз нөхөдтэйгээ эвтэй найртай тоглодог, хүнийг энэрэн хайрладаг зөөлөн сэтгэлтэй, аливаад тэвчээртэй, байгаль амьтанд хайртай эх оронч үзлийг төлөвшүүлж ирээдүйд өөртөө итгэлтэй, тэмцэх чадвартай, бие даан шийдвэр гаргах чадвартай хүн болоход нь бэлдэнэ.

Урлаг спорт: Эцэг эхчүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн бие бялдар, авъяас хөгжүүлэх чадварыг хөгжүүлэх зорилготойгоор "Урлагын тайлан тоглолт"  спортын "Аав Ээж Би" биеийн тамирын тэмцээнүүдийг зохион байгуулдаг.


                 

................ ...


Өдрийн дэглэм сургалт хүмүүжлийн ажлын хуваарь:

                                08.00 - 09.00    Өглөөний хүлээн авалт

                                 09.00 - 09.40    Өглөөний мэндчилгээөглөөний цай уух

                                09.40 - 11.00   Хичээл / Сургалт хүмүүжлийн ажил /Xуваарийн дагуу сургалт

                                11.00 - 11.10   Сүү ,тараг,чацаргана,аньс,аарц

                                11.10- 11.40     Хөгжөөн баясгах цаг

                                12.00 - 12.20   Хоолны бэлтгэл

                                12.20 - 12.45   Өдрийн хоол

                                 12.45 - 13.00   Эрүүл ахуйн дадал олгох

                                13.00 - 15.00   Нойрсолт

                                15.30 - 15.40    Эрүүл ахуйн дадал олгох

                                15.40 - 16.00    Үдийн цай

                                16.00 - 17.00    Хөгжүүлэх үйл ажиллагаа:

                                                               Дугуйлан

                                                       Тоглоомын цаг

                                17.00 - 17.30    Оройн хоол

                                17.30 - 18.30    Таралт

Баяр ёслол :  Сар бүр төрсөн өдрийн болон бусад баяр ёслол,тэмдэглэлт өдрүүдийг найз нөхөдтэйгөө хамтдаа хөгжилтэйгээр тэмдэглэн өнгөрүүлж, аав,ээж, нартаа концерт, тайлан тоглолт хийн, сурсан мэдсэн зүйлээ үзүүлдэг.

                                9 сард  - Хичээлийн шинэ жилийн нээлт 

                                10 сард - Алтан намар ургацын баяр 

                                11 сард - Улс тунхагласаны баяр   

                                12 сард - Шинэ жилийн баяр

                                1 сард - Уран жиргээ 

                                2 сард - Цагаан сар

                                3 сард - Ээжүүдийн баяр

                                4 сард - Биеийн тамирын буухиа тэмцээн

                                5 сард - Экскурс аялал

                                6 сард - Тайлан тоглолт

                                8 сард - Зуны сургалт 


                                    Цагийн хуваарь: 8:00-18.30

                                                 Даваа-Баасан  

Та бүхэн манай манай цэцэрлэг үйл ажиллагааны талаар мэдээллийг 99112823, 95257252 /москва/, 99199273 утсаар

авч болно.